АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК · ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСӨЛ

«БЭЛЧЭЭРИЙН ШИЙДЭЛ» ТӨСӨЛ

Pasture Solutions — A Sustainable Future for Mongolian Herders

Баянхонгор, Хөвсгөл аймгийн малчдад зориулагдсан бэлчээрийн тогтвортой менежментийн шийдлүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх 5 жилийн төсөл

Гол үзүүлэлтүүд

8малчдын бүлэг, БАХ
(1 нь бүрэлдэж байгаа)

235гишүүн малчин өрх

67,699 габэлчээр ашиглалтын гэрээгээр зохицуулагдсан бэлчээр

52зөвлөх малчин
(26 эмэгтэй · 26 эрэгтэй)

1,300+сургалтад хамрагдалт
(2025–2026)

Төслийн тухай товчхон

Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Говь ХК-д ноолуурын тогтвортой худалдан авалт, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зорилгоор олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих «Бэлчээрийн шийдэл» төсөл нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын эрс тэс нөхцлийг тэсвэрлэх чадварыг сайжруулах зорилготой.

Төслийн хүрээнд Баянхонгор, Хөвсгөл аймгийн малчдын бүлгүүдтэй хамтран бэлчээрийн тогтвортой менежментийн шийдлүүдийг бодитоор туршин хэрэгжүүлэх ба санхүүгийн боловсрол, бэлчээрийн менежмент, экологийн сэдвээр сургалт зохион байгуулна. Эмэгтэйчүүд, залуу малчдын оролцоог хангаж ажиллана.

Зорилтот сумд: Алаг-Эрдэнэ, Арбулаг, Их-Уул (Хөвсгөл) · Жинст, Баян-Овоо (Баянхонгор)

Сүүлийн үйл явдлууд

Малчдын уулзалт, Алаг-Эрдэнэ сум

2026 оны 5-р сар

Нөөц хөрөнгийн сургалт – Алаг-Эрдэнэ
Алаг-Эрдэнэ суманд БАХ-ын нөөц хөрөнгийн сургалтад 35 малчин хамрагдав.

Арбулаг сумын төлөөлөлтэй уулзалт

2026 оны 6-р сар

Арбулаг сумын малчдын чуулган
2026.06.05-нд Арбулаг суманд малчдын чуулган болж, нөөц хөрөнгийн сургалтад 30 малчин хамрагдав.

Их-Уул сумын уулзалт

2026 оны 7-р сар

Зөвлөх малчдын сургалт
2026.07.22–24-нд зөвлөх малчдын сургалтад 21 малчин (13 эмэгтэй) хамрагдав.

Хамтрагч байгууллагууд

Азийн Хөгжлийн Банк (Санхүүжүүлэгч) · Говь ХК (Түнш байгууллага) · Очир Консалтинг ХХК (Төсөл хэрэгжүүлэгч) · ХААИС (Эрдэм шинжилгээний түнш) · BEAR – UC Berkeley (Эдийн засгийн зөвлөх үйлчилгээ) · Хөвсгөл АБАХ (Орон нутгийн түнш)